УХААЛАГ УЛААНБААТАР (SMARTUB)

Зорилго01.

Хотын асуудлуудыг залуучуудын оролцоотойгоор шинэ санаа, шилдэг технологи ашиглан шийдвэрлэж, Ухаалаг Улаанбаатар хот болгоход хувь нэмрээ оруулах.

Ерөнхий сэдэв02.

ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ – УХААЛАГ УЛААНБААТАР (SMARTUB)

Ашиглах Технологи 03.

Багууд ямар ч төрлийн технологи ашиглаж болно. Жишээ нь: IOT, Machine learning, Blockchain, AI зэрэг....

Техникийн шаардлага

Хакатон нь 2 өдөр явагдах тул эцсийн бүтээгдэхүүн гаргаж ирэх боломжгүй. Харин багууд 2 өдрийн дотор менторуудаас зөвлөгөө авч нэмэлт сайжруулалтаа хийнэ. 2 өдрийн эцэст PITCH (бүтээлээ танилцуулах) хийхэд дараах зүйлс тодорхой болсон байна.

Демо буюу ажиллах зарчмын танилцуулга, бүрэн ажилладаг байх шаардлагагүй боловч ерөнхий үйлдлүүдээ гүйцэтгэдэг байх

- Вэб апп бол тодорхой хэмжээнд ажилладаг вэб,
- Мобайл апп бол тодорхой хэмжээнд танилцуулж болохуйц апп,
- IOT бол тодорхой хэмжээнд ажилладаг мэдээлэл цуглуулж байгааг харуулах,
- Чат бот бол дор хаяж бэлдсэн асуултуудад хариулж чаддаг байх,
- Бусад технологиуд мөн адил тодорхой эсвэл ядаж доод түвшинд танилцуулж болохуйц ажилладаг байх,

Ерөнхий сэдвийн хүрээ

Ухаалаг засаглал (Smart Governance)

Нээлттэй, ил тод, иргэдийн оролцоог хангасан засаглалын тогтолцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн шинэтгэл хийх, цахим засаглалыг нэвтрүүлэх,

Ухаалаг эдийн засаг (Smart Economy)

Төр бизнесийн харилцааг сайжруулах, хотын тогтвортой хөгжлийг хангахуйц, мэдлэгт суурилсан эдийн засагт шилжихэд бизнесийн байгууллагуудад туслах

Ухаалаг иргэд (Smart Citizens)

Үндэсний оюуны чадавхид тулгуурласан, шинжлэх ухаан, технологи, инновацийн тогтолцоог хөгжүүлэх орчин бүрдүүлэх

Ухаалаг үйлчилгээ (Smart Service)

Хотын мэдээллийн орчин, дэд бүтцийг уян хатан, хүртээмжтэй, найдвартай болгон хөгжүүлж, төрийн үйлчилгээг хялбаршуулах цогц шийдлийг хэрэгжүүлэх,

Ухаалаг орчин (Smart Environment)

Ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд таатай ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх

Ухаалаг амьдрал (Smart Living)

Иргэд шаардлагатай мэдээлэл үйлчилгээг гэрээсээ шууд авах нөхцөл бүрдсэн орон сууц, барилга байгууламж, амьдрах орчин, үйлчилгээний дэд бүтцийг бий болгох

ЧИГЛҮҮЛЭГЧ / ШҮҮГЧ / МЕНТОР

team member

А.Намуулин

ХӨТЛӨГЧ
team member

Б.ОДСҮРЭН

ЧИГЛҮҮЛЭГЧ

Стартап Терминалын Гүйцэтгэх Захирал

team member

Н.Хүлгэн

ЧИГЛҮҮЛЭГЧ
team member

С.Очир

ЧИГЛҮҮЛЭГЧ
team member

Б.Бат-Өлзий

ТЕХНОЛОГИ МЕНТОР
team member

З.ЭНХБОЛД

ТЕХНОЛОГИ МЕНТОР
team member

М.Намсрай

ТЕХНОЛОГИ МЕНТОР
team member

Н.Бэхбат

МЕНТОР
team member

А.Ганхүү

МЕНТОР
team member

С.Сүх-Очир

Шүүгч
team member

А.Амарбаяр

Шүүгч
team member

Ч.Мэргэн,

Шүүгч
team member

Э.Ганбагана

Шүүгч

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА